トップページ > 永住ビザ Байнгын оршин суух виз

永住ビザ Байнгын оршин суух виз

永住ビザのお問い合わせも多く頂きますが、どのような問い合わせが一番多いかと言いますと、「私は永住ビザは取れますか?」という質問が一番多いです。

Байнгын оршин суух визний талаар олон асуулт ирдэг ч хамгийн их асуудаг асуулт бол “Би байнгын оршин суух виз авах боломжтой юу?” гэсэн асуулт байдаг

 

自分が永住許可が取れるかどうか知りたいのですね。

Өөрийгөө байнгын оршин суух зөвшөөрөл чадах эсэхээ мэдмээр байгаа биздээ.

 

今永住が取れるならすぐ申請したい、今はまだ永住がとれない人も、どうすれば永住を取れるのかをあなたも知りたいのではないでしょうか?

Одоо байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой бол нэн даруй өргөдөл гаргахыг хүсч байна, одоо байнгын оршин суух эрх авах боломжгүй бол яавал байнгын оршин суух эрх авахаа мэдэхийг хүсч байна.

 

永住ビザが取れるかどうかは「永住許可の条件」を正しく理解する必要があります。

Байнгын оршин суух виз авч чадах эсэхээ мэдэхийн тулд “Байнгын оршин суух зөвшөөрлийн нөхцөл”-ийн талаар зөв ойлголттой байх шаардлагатай.

 

条件がOKだったら永住ビザは取れる可能性はありますし、条件を満たしていないなら申請しても不許可という結果になります。

Тухайн нөхцөлүүдийг хангаж байвал байнгын оршин суух виз авах боломжтой ч нөхцөл хангаагүй тохиолдолд та татгалзсан хариу авах болно.

 

許可の要件が一番重要です。

Шаардлага хангаж байх нь хамгийн чухал.

 

●永住条件1

●Байнгын оршин суух виз нөхцөл 1

居住歴

Оршин сууж байсан түүх

 

10年日本に住んでいますか?「引き続き10年以上」日本に住んでいることが永住許可の条件となります。自己流で申請した人で、9年何カ月で申請する人がいるようですが、許可の基準を満たしていませんから普通は不許可になりますのでご注意ください。

Та Японд 10 жил амьдарсан уу? Японд “тасралтгүй 10 ба түүнээс дээш жил” амьдарсан байх нь байнгын оршин суух зөвшөөрлийн нөхцөл юм. Виз мэдүүлэх үедээ японд 9 жил орчим амьдарсан тохиолдолд ч шалгуур хангаагүй гэсэн шалтгаанаар виз нь гарахгүй гэдгийг анхаарна уу.

 

申請する時に満10年以上経過していることが必要です。審査期間は約半年です。許可の結果が出る時に10年経過していればよいのではなくて、申請する時点で満10年以上必要です。数ヶ月くらいは焦らないで待ちましょう。

Өргөдөл гаргах үедээ 10-аас доошгүй жил амьдарсан байх ёстой. Виз мэдүүлгийн хянах хугацаа хагас жил орчим байна.  Визний хариу гарахад 10 жил өнгөрсөн байх биш өргөдөл гаргах үедээ 10-аас дээш жил амьдарсан байх шаардлагатай. Яаралгүй хэдэн сар хүлээнэ үү.

 

また、日本在住10年の中で5年以上働いていることが必要です。就労ビザを取って社員として5年以上です。同じ会社でなくても大丈夫です。転職してもOKです。前の会社と今の会社の経歴を合計できますがアルバイトではダメです。しかし、転職したばかりだと永住ビザは不許可になりやすいですので、転職後は最低でも1年経過してから永住申請することをお勧めします。

Мөн Японд амьдрах 10 жилийнхээ 5-аас дээш жил ажилласан байх шаардлагатай. Заавалчгүй нэг компани биш байсан ч болно. Ажлаа сольсон байх нь асуудалгүй. Өмнөх болон одоогийн компанийн ажиллаж байсан хугацааг нэмж болно, жич цагийн ажилтан байсан хугацааг тооцохгүй. Мөн саяхан ажлаа солиод байнгын оршин суух виз мэдүүлсэн бол цагаачлалын албанаас визийг татгалзах нь олон тул саяхан ажлаа сольсон бол дор хаяж нэг жил ажилласнийхаа дараа байнгын оршин суух хүсэлт гаргахийг зөвлөж байна.

 

引き続き10年の「引き続き」ですが、1回で90日以上日本を出国したり、1年で約120日くらい海外に出国すると「引き続き」と判断されません。今までの日本居住歴が1回切れます。日本に戻ってから再度1年目から計算することになります。

10 жил “тасралтгүй  байсан” байх Японоос 1 удаа 90-ээс дээш хоног гарах, 1 жилд 120 орчим хоног гадаадад байсан бол “тасралтгүй байсан” гэж дүгнэхгүй. Тийм тохиолдолд японд амьдарч байсан түүх нь устах бөгөөд буцаж ирсэн үеэс японд амьдарч байснаар дахин тооцогдож эхлэх юм.

 

日本人・永住者と結婚している人は10年日本に滞在していなくても大丈夫です。

Хэрэв та Япон/Байнгын оршин суугчтай гэрлэсэн бол Японд 10 жил байх шаардлагагүй.

 

日本人や永住者と結婚している人は「結婚して3年以上経過+日本に1年以上住んでいること」で永住申請OKです。つまり日本人や永住者の外国人と結婚している人は10年日本に住んでいなくても大丈夫なのです。

Япон хүнтэй эсвэл байнгын оршин суугчтай гэрлэсэн хүн /гэрлээд 3-аас дээш + япон 1 жилээс дээш амьдарсан/ бол байнгын оршин суух хүсэлт гаргаж болно. Өөрөөр хэлбэл япон хүнтэй эсвэл байнга оршин суудаг гадаадын иргэнтэй гэрлэсэн бол Японд 10 жил амьдраагүй байсан ч байнгын оршин суух виз мэдүүлж болно.

 

●条件2

●Нөхцөл 2

「いま持っているビザ(在留資格)が3年以上であること」

“Одоогийн виз нь 3-аас дээш жил байх “

 

ビザは1年、3年、5年とかありますが、3年以上のビザを持っていることが必要です。
1年のビザの人は永住は申請できません。

Виз нь 1, 3, 5 жилийн хугацаатай байдаг бөгөөд 3 ба түүнээс дээш жилийн визтэй байх шаардлагатай.
1 жилийн визтэй хүн байнгын оршин суух хүсэлт гаргах боломжгүй.

 

●永住条件3

●Байнгын оршин суух нөхцөл 3

生計要件を説明します。これは安定した収入はありますか?という意味です。
貯金が多いか少ないかはあまり関係ないです。貯金より年収のほうが大事です。年収が300万円以上ないと許可の可能性がかなり低くなります。配偶者や子供を扶養に入れている場合は、1人について70万円の年収増加が必要です。つまり本人と妻と子供の3人家族の場合で、妻と子供を扶養している時は、年収は300万+70万+70万=440万必要です。本国の両親を扶養に入れている場合は、扶養を外さなければならない場合も多くあります。

Өрхийн орлогоо тодорхойлно. Энэ нь /тогтвортой орлого уу?/ гэсэн үг.

Хадгаламж их, бага байх нь хамаагүй. Хадгаламжаас илүү жилийн орлого чухал юм. Хэрэв таны жилийн орлого 3 сая иенээс хэтрэхгүй бол зөвшөөрөл авах боломж маш бага байна. Хэрэв эхнэр эсвэл нөхөртөй, хүүхэдтэй бол нэг хүнд ногдох жилийн орлогоо 700 мянган иен байх шаардлагатай. Жишээлбэл, гэр бүлийн 3 гишүүнтэй бол (хүн, эхнэр, хүүхэд) өөрийн орлого 3 сая + эхнэр 700 000 + хүүхэд 700 000 = нийт 4,4 сая байх шаардлагатай. Мөн эх орондоо байгаа эцэг,эх тань таны даатгалд байдаг бол түүнийгээ хасах тохиолдол олон байдаг.

 

●永住要件4

●Байнгын оршин суух шаардлага 4

素行要件では、税金と年金と健康保険と犯罪があるかどうかです。今までの日本の税金を全て払っていることが重要ですので、もし払っていない方は必ず全部払ってください。税金で一番重要なのは住民税です。
健康保険についてですが、会社で健康保険に加入している方は問題ありませんが、国民健康保険に加入している方は滞納がある場合は許可でません。永住を取るためには、国民健康保険の支払いに関しては毎月期日までに支払うことが条件です。納期限を守っていないだけで永住が不許可になることが多発しています。

Ёс зүйн  зөрчилийн тухайд татвар, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал, гэмт хэрэгт холбогдсон байдал орно. Одоог хүртэл японд татвараа төлсөн байх нь чухал хэрэв төлөөгүй бол заавал төлнө үү. Хамгийн чухал татвар бол оршин суугчдын татвар /住民税/ юм.

Эрүүл мэндийн даатгалын тухайд танай компанид эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол асуудалгүй, харин улсын эрүүл мэндийн даатгалд /国民健康保険/ хамрагдаад хугацаа хэтэрсэн тохиолдолд визний зөвшөөрөл олгохгүй. Байнгын оршин суух эрх авахын тулд улсын эрүүл мэндийн даатгалыг сар бүр хугацаанд нь төлсөн байх шаардлагатай. Төлбөрийн хугацааг хэтрүүлснээс болж байнгын оршин суух зөвшөөрөл олгохгүй байх тохиолдол ч бий.

 

年金は最近審査のポイントになりました。以前は年金は払っていなくても大丈夫だったんですが、現在は入管側で3年分の年金支払い証明を要求する場合もあります。

Сүүлийн үед тэтгэврийн асуудал анхаарал татсан асуудал болоод байна. Өмнө нь тэтгэврийн даатгал төлөөгүй байсан ч зүгээр байсан бол одоо цагаачлалын алба сүүлийн 3-н жилийн тэтгэврийн даатгалийн төлсөн баримтийг нэхэмжлэх тохиолдол гардаг болсон.

 

犯罪で一番多いのは交通違反だと思います。車を運転する人は交通違反をしたことがあると思いますが、軽い交通違反だと数回(3、4回)くらいだったら大丈夫です。これ以上だと不利になってくると思います。

Замын хөдөлгөөний зөрчил нь хамгийн түгээмэл тулгардаг асуудал болдог. Машин жолооддог хүмүүсийн хувьд хөнгөн зэргийн замын хөдөлгөөний зөрчил (3, 4 удаа) байвал зүгээр. Түүнээс илүү их зөрчил гаргасан бол виз мэдүүлэгт асуудал болно.

 

●永住要件5

●Байнгын оршин суух шаардлага 5

身元保証人が用意できること
身元保証人は必ず日本人か永住者です。永住者ではない外国人は身元保証人になれません。会社の人でもいいし、友達でもいいですが、身元保証人になってくれる人を探してください。身元保証人は定職があり、納税義務を満たしている方です。日本人と結婚している人は日本人配偶者に頼めばOKです。

Батлан ​​даагч юу бэлдэх вэ?
Байнгын оршин суугч виз мэдүүлэхэд батлан ​​даагч заавал байх ёстой. Хэрэв гадаадын иргэн батлан ​​даагч байхаар болвол Байнгын оршин суугч болон япон хүний гэр бүл болсон хүн биш бол бусад үед боломжгүй. Батлан даагч нь цуг ажилладаг хүн, найз чинь ч байж болно. Батлан ​​даагч тогтсон ажил эрхэлдэг татвар төлдөг байх нь чухал.

 

永住を取るメリット
Байнгын оршин суух визны давуу тал

永住を取るとどんなメリットがあるのか?永住許可を取るメリットについて説明したいと思います。

Байнгын оршин суух эрх авах нь ямар давуу талтай вэ? Байнгын оршин суух зөвшөөрөл авахын давуу талыг тайлбарлья.

 

まず1番目です。

・在留期限がない

 

普通、就労ビザは期限が1年とか3年とかですが、永住ビザを取ると在留期限がなくなります。期限がないということはずっと日本に住めます。また、更新の手続きがこれからずっと不要です。いままでは1年に1回、3年に1回、更新の手続きのために入国管理局に行く必要がありましたが、永住許可後は更新手続きが不要です。

 

Номер нэгт.

・Оршин суух хугацаа хязгааргүй

Ихэнх тохиолдолд нь ажлын виз нь 1-3 жилийн хугацаатай байдаг ч байнгын оршин суух виз авсан тохиолдолд оршин суух хугацаа байхгүй. Хугацаа байхгүй гэдэг нь Японд байнга амьдрах боломжтой гэсэн үг. Түүнчлэн, байнга шинэчлэх  шаардлагагүй болох болно. Өнөөг хүртэл цагаачлалын албанд виз дуусах бүрт очиж сунгалт хийлгэх шаардлагатай байсан бол байнгын оршин суух зөвшөөрөл авсны дараа виз сунгах хүсэлт гаргах шаардлагагүй болох юм.

 

2番目です。

・仕事の種類の制限がなくなる

例えば、就労ビザは「人文知識国際業務」や「技能」とか仕事の内容が決まっていて自分のビザ(在留資格)で決まっている範囲外の仕事はしてはいけませんが、永住ビザを取得するとどんな仕事をしてもOKになります。

 

Хоёрдугаарт.

・Ажлын төрөлд хязгаарлалт байхгүй

Жишээлбэл, ажлын виз нь “хүмүүнлэг, олон улс, мэргэжилтэн” эсвэл “ур чадвар” гэх визүүд нь тодорхой ажлын агуулга заасан байдаг бөгөөд тухайн хүрээнээс гадуурх ажиллах эрхгүй байдаг. Байнгын оршин суух визний хувьд ямар ч төрлийн ажил хийх боломжтой.

 

3番目です。

・起業が簡単になる

普通の外国人は日本で起業して社長をする場合は投資経営ビザを取る必要があります。経営管理ビザは資本金500万などの条件がいろいろあってハードルが高いですが、経営管理ビザを取る必要がなくなります。結論として起業が楽になります。

 

Гуравдугаарт.

・Бизнес эрхлэхэд хялбар

Жирийн гадаадын иргэдийн хувьд японд бизнес эрхэлж, захирал болхоор бол бизнесийн үйл ажиллагааны виз авах шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагаагы  виз авахад 5 сая иенийн хөрөнгөөс эхлээд янз бүрийн нөхцөл, саад бэрхшээл их байдаг бол байнгын оршин суух визтэй тохиолдолд бизнес эхлүүлхэд илүү хялбар болдог.

 

4番目

・銀行でローンが組みやすくなる

日本にずっと住むんだったら家を買いたい人も多いと思います。就労ビザの外国人は住宅ローンの審査が厳しいですが、永住ビザを取ると銀行でローンの審査が通りやすくなりますね。

 

4 дэх

・Банкнаас зээл авахад илүү хялбар

Японд удаан хугацаагаар амьдрах хүсэлтэй хүмүүс орон сууц авах хүсэлтэй байх нь олон. Ажлын визтэй гадаадын иргэд орон сууцний зээлийн шалгуурууд өндөр боловч байнгын оршин суух визтэй бол банкны зээлийн шалгалтанд ороход илүү хялбар  болдог.

 

5番目

・結婚相手も、子供も「永住者の配偶者等」や「定住者」という活動制限のないビザに変更できるので、自分が永住を取ったら配偶者や子供も有利になりますね。

 

Тавдугаарт

・Эхнэр эсвэл нөхөр, үр хүүхэд “Байнгын оршин суугчийн эхнэр,нөхөр эсвэл хүүхэд”, “Тогтмол оршин суугч” визээр сольсноор визний хязгаарлалтгүй болно. Өөрөө байнгын оршин суух визтэй бол эхнэр эсвэл нөхөр, хүүхдийн виз тань дагаад  ашигтай болно.

 

6番目

・もし離婚しても日本にずっと住むことができます。
例えば日本人の配偶者のビザを持っている人は離婚したらビザが更新できなくなってしまうので、就労ビザや定住者とかに変更しなければなりませんが、永住を先に取っておけば変更する必要がないので安心ですね。

 

Зургаа дахь

・Салсан ч Японд байнга амьдрах боломжтой.

Жишээлбэл: хэрэв  японы хүнтэй суусан бол гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд виз нь мөн сунгах боломжгүй болж ажлын виз эсвэл тогтмол оршин суух визээр солих ёстой болдог Харин байнгын оршин суух визтэй бол визээ солих шаардлагагүй болох юм..

 

永住のメリットいかがでしたでしょうか?メリットはたくさんありますよね。日本にずっと住む予定なら永住を取った方が絶対に有利です。

Байнгын оршин суух виз давуу тал олонтой. Хэрэв та Японд удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа бол байнгын оршин суух эрх авах нь гарцаагүй зөв.

 

永住許可申請のスケジュール
Байнгын оршин суух өргөдөл гаргах хуваарь

次は永住許可申請のサポートスケジュールについて説明したいともいます。

Манайх доорх дарааллын дагуу байнгын оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргахад дэмжлэг үзүүлж байна.

 

どうやって申請を進めていくか、永住許可申請のスケジュールですね。当事務所のサポートがあれば永住ビザは取れますので、まず申請のスケジュールを確認してください。

Байнгын оршин суух визний өргөдлийг ямар дарааллаар гаргах вэ?. Манай оффисын дэмжлэгтэйгээр та байнгын оршин суух виз авах боломжтой тул та эхлээд өргөдөл гаргах дараалалтай танилцана уу..

 

①面談

まず面談をさせていただいて、あなたの生活状況をお伺いします。いつ日本に来たのか、どんな仕事をしているのか、などあなたのことをお聞きします。

① Ярилцлага

Эхлээд бид тантай уулзаж, одоогийн нөхцөл байдалтай тань танилцана. Хэзээ Японд ирсэн, ямар ажил эрхэлдэг гэх мэт таны тухай асуух болно.

 

②必要書類の提示

お話をお伺いした後で、申請に必要な書類は何か、必要書類リストをお渡しします。第一に必要書類は人によって違います。国籍も違いますし、職業も違います。家族状況も人によって違いますので、必ずお話を伺った後に必要書類のリストをお渡しします。

② Шаардлагатай бичиг баримтыг лавлана

Таньтай ярилцсаны дараа танд өргөдөл гаргахад шаардагдах баримт бичгийн жагсаалтыг өгөх болно.Юуны өмнө  шаардлагатай бичиг баримтууд нь хүн бүрт өөр өөр байдаг яагаад гэвэл мэдүүлж байгаа иргэний улс, ажил мэргэжил өөр байдаг. Мөн виз мэдүүлж буй иргэний гэр бүлийн нөхцөл байдал харилцан адилгүй байдаг бөгөөд одоогийн нөхцөл байдалтай танилцсаны дараа шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг танд өгөх болно.

 

③書類収集

リストをお渡しして、その書類を集めていただくか、フルサポートの場合は書類収集もお手伝い致します。

③ Баримт бичиг цуглуулах

Бид жагсаалт гаргаж, бичиг баримтаа цуглуулах, эсвэл бүрэн дэмжлэг үзүүлэх тохиолдолд баримтыг цуглуулахад тань туслах болно.

 

④申請書一式、申請理由書・説明書、各種立証資料の作成

これらの書類は当事務所で全て作成いたします。お客様は基本的に書類作成不要です。ただ単に申請書を作るのではなくて、永住許可を取るために必要な許可基準を満たした申請書作成を致します。

④ Өргөдлийн маягт, хүсэлт, тайлбар, янз бүрийн нотлох материалыг бүрдүүлэх

Энэ бүх бичиг баримтыг тань манай компани боловсруулна. Үйлчлүүлэгч та үндсэндээ бичиг баримт цуглуулана. Бид энгийн нэг өргөдөл мэдүүлэх биш байнгын оршин суух зөвшөөрөл авахад шаардлага хангасан өргөдлийн таньд бэлтгэж өгөх болгоно.

 

⑤申請代行

弊社行政書士が代理で入国管理局に申請します。お客様が申請に行く必要はありません。

⑤ Үйлчлүүлэгчийг төлөөлж мэдүүлах

Манай өмгөөлөлийн алба таны өмнөөс Цагаачлалын албанд өргөдөл гаргах болно. Та  өргөдөл гаргах гэж очих шаардлагагүй.

 

⑥審査期間は約6ヵ月前後です。

この審査期間中には入国管理局から連絡が来ることがあります。この内容はどういうことですか?とか、もっと詳しく説明してください、とか、これを証明する資料を提出してくださいとかですね。こういった対応はすべて当事務所で対応いたします。

⑥Хяналтын хугацаа 6 сар орчим байна.

Хяналтын хугацаанд Цагаачлалын алба тантай холбогдох магадлалтай. Энэ юу гэсэн үг вэ? Үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү, эсвэл үүнийг нотлох материалаа ирүүлнэ үү гэсэн асуултууд ирнэ. Тухайн үед манай өмгөөллийн алба тухайн бүх асуудлыг шийдэж өгнө.

 

⑦結果通知

基本的に当事務所を通して申請された方は無事永住許可ということになるはずです。

⑦ Визний хариуг мэдэгдэх

Ихэнхдээ манай байгууллагаар дамжуулан визний өргөдөл гаргасан хүмүүс ямар ч асуудалгүй байнгын оршин суух зөвшөөрөл авдаг.

無料相談

үнэ төлбөргүй зөвлөгөө

Хэрэв танд визний материалтай холбоотой асуулт, санаа зовоосон зүйл байвал визний мэдүүлгийн чиглэлээр мэргэшсэн хуулийн үйлчилгээтэй холбоо барихыг зөвлөж байна. Визээ хүлээн авахын тулд та мэргэжилтэнтэй аль болох хурдан холбоо барих хэрэгтэй.

 

Samurai Administrative Scrivener-д бид визний мэдүүлгийн талаарх зөвлөгөөг хэдийд ч хүлээн авдаг. Үйлчлүүлэгч бүрийн стратеги боловсруулж, визний зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.

 

Юуны өмнө манай үнэгүй зөвлөгөө үйлчилгээг ашиглана уу.

電話で相談の申込みをする

Утсаар зөвлөгөө аваарай

Tokyo area : 03-5830-7919

Nagoya area : 052-446-5087

Osaka area : 06-6341-7260

受付時間内にご予約を頂ければ、夜間・土日もご相談を承ります。
受付時間:平日 9時~20時 / 土日 9時~18時 ※祝日,国民の休日,12月30日~1月3日は除く。

Хэрэв та ажлын бус цагаар зөвлөгөө авах боломжтой бол бид шөнийн цагаар болон Бямба, Ням гарагт зөвлөгөө өгөх болно.
Хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 9:00-20:00 / Бямба, Ням гарагт 9:00-18:00
*Бүх нийтийн амралтын өдрүүд, 12-р сарын 30-наас 1-р сарын 3-ныг хүртэл.

Form Đăng kí qua mạng Internet