トップページ > 家族滞在ビザ Гэр бүлийн виз

家族滞在ビザ Гэр бүлийн виз

家族滞在ビザは外国人が日本で仕事をしている場合に、就労ビザで働く外国人の配偶者が対象になります。あと子供も日本に呼んで、一緒に暮らししたいと希望することがあります。そのような時に取る在留資格が「家族滞在ビザ」です。

Хэрэв гадаадын иргэн Японд ажиллаж байгаа бол тухайн иргэний эхнэр, нөхөрт, хүүхэдээ Японд авчирж хамт амьдрах боломжтой виз юм. Ийм оршин суух визийг “гэр бүлийн виз” гэдэг.

 

家族滞在ビザをもらえるのは、

Хэрхэн гэр бүлийн виз авах вэ

 

1、就労ビザで働いている外国人の配偶者と子供

1. Ажлын визээр ажиллаж байгаа гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд

または

эсвэл

2、留学ビザの留学生の配偶者と子供

2. Оюутны визтэй гадаад оюутны эхнэр, нөхөр,хүүхэд

です。親は呼べません。

Эцэг эх тохиолдолд  боломжгүй.

 

家族滞在ビザが認められるためのポイントですが、

Гэр бүлийн виз мэдүүлхэд анхаарах зүйлс:

Familienaufenthaltsvisums:

 

1、「扶養を受ける」ことです。

1. Тэтгэмж авдаг байх.

 

扶養を受ける人は家族滞在ビザをもらう外国人です。

Тэтгэмж авдаг гэр бүлийн хүн нь гадаадын иргэн байна.

 

「家族を扶養する意思があること」と「扶養することができる経済力があること」の2つが大事なポイントです。

2. ”Гэр бүлээ тэтгэх хүсэлтэй байх”, ” гэр бүлээ тэтгэх санхүүгийн чадавхтай байх”хоёр чухал юм.

 

就労ビザで働く外国人は給料で証明することができますが、留学生にとっては経済力を証明するのが大変だと思います。

就労ビザで働いている人も経済力をしっかり証明するのが大事なポイントです。

Ажлын визээр ажиллаж байгаа гадаадын иргэн цалингаараа санхүүгийн чадвараа нотлох боломжтой. Харин оюутны хувьд санхүүгийн чадавхаа нотлоход хэцүү байдаг. Ажлын визээр ажиллаж байгаа бол санхүүгийн чадавхаа батлах нь чухал юм.

 

お金をあまり持っていない人の中には家族滞在の申請をする直前に友達から何十万も借りて、いきなり自分の銀行口座にお金を貯金をしたり、海外にいる両親からいきなり多額の送金をして申請する人がいるようですが、過去の申請資料なども含めて審査されますから、不自然と思われて不許可とされてしまいますので、このような申請はしないようにしてください。

Гэр бүлээрээ оршин суух хүсэлт гаргахын өмнө дансандаа мөнгө багатай зарим хүмүүс Эцэг эх, найзаасаа мөнгө зээлж өөрийн дансанд байршуулах  тохиолдол их байдаг.

Виз мэдүүлэх өргөдлийн материал өнгөрсөн түүхийг тань хянаж үзэх тул цагаачлалын албанд хэвийн бус гэж үзвэл виз тань зөвшөөрөгдөхгүй тул тийм байдлаар өргөдөл гаргаж болохгүй.

●「家族滞在」で呼べる「子」の範囲について
●Гэр бүлийн виз”-ээр “хүүхэдээ” японд авчрах тухай

家族滞在は、配偶者以外にも子供も呼ぶことができます。子供は基本的に実子です。
ですが、子供は本当の子供以外に「養子」も可能です。

Гэр бүлийн визээр өөрийн төрсөн хүүхдээс гадна өргөмөл хүүхдээ мөн японд авчрах боломжтой.

 

養子は6歳以上の年齢でも大丈夫です。年齢制限がありません。10歳、15歳、17歳の用紙でも大丈夫なんです。また、認知されている子供でもOKです。「家族滞在」の子供の範囲は広いですね。

Өргөмөл хүүхэд 6-аас дээш настай байсан ч болох бөгөөд насны хязгаарлалт байхгүй. 10, 15, 17 насны байсан ч боломжтой. Мөн эцэг эх нь гэрлээгүй байсан ч төрсөн хүүхэд нь мөн тохиолдолд гэр бүлийн виз авах боломжтой.

●家族滞在の審査ポイント 子供を呼ぶ場合
●Хүүхдээ гэр бүлийн визээр японд дуудах үед анхаарах зүйлс

子供を家族滞在で呼ぶ場合は、年齢が問題になります。実務上の経験では子供が高校を卒業してしまっている場合、つまり18歳以上の場合は、なぜ「家族滞在」で日本に呼ぶのか?を合理的に入国管理局に説明をしない限り、許可は出ないと考えられます。

Хүүхдээ гэр бүлийн визээр авчрах үед насны тал дээр асуудал их гардаг. Бодит байдлаас харахад хүүхэд тань ахлах сургуулиа төгсөөд 18 настай болж насанд хүрсэн бол яагаад Японд “авчирж” байгаа бэ? гэсэн асуултанд Цагаачлалын албанд үндэслэл гаргаж тайлбарлахгүй бол виз олгохгүй байх нь олонтой.

 

20歳に近くなればなるほど、「親に扶養を受ける」のではなく、日本に来て仕事をすることが目的ではないか?と入国管理局に判断されてしまうからです。ですので、一般的に考えれば子供の年齢が上がっていくにつれて許可の可能性が低くなります。

Хүүхэд тань 20 нас ойртох тусам эцэг эхээсээ тэтгэмжийг авах бус японд ирж ажиллах зорилготой гэсэн хардалт цагаачлалын товчоонд үүсдэг.
Тийм болохоор хүүхдийн нас ахих тусам виз авах боломж  нь багасдаг.

 

16歳、17歳の母国で高校生の子供の場合でも、なぜ日本語ができないのに、いまさら日本に来るのか?母国で高校を卒業してから、日本に「留学」で来ればいいのではないですか?と入国管理局は言ってきます。

Эх орондоо ахлах сургуульд сурч байгаа 16, 17 настай япон хэлээр ярьж чадахгүй байхад яагаад японд гэр бүлийн визээр авчирж байгаа вэ? Эх орондоо ахлах сургуулиа төгсөөд “гадаад оюутны виз”-ээр японд ирвэл болохгүй гэж үү? гэсэн хариултыг цагаачлалын товчоо өгдөг.

 

ですので、なぜ“今”日本に来る必要があるのか?さらに日本に来たら学校はどうするのか?今後の教育計画を説明することが必要です。

Тийм учраас яагаад “одоо” Японд ирэх хэрэгтэй байгаа вэ? Японд ирээд сургуулиа яах вэ? Хүүхдийнхээ боловсролын төлөвлөгөөг тодорхой тайлбарласан байх шаардлагатай болдог.

 

また、別のケースで家族滞在の許可が難しくなるケースとしては、親と子が一緒に日本に来るのではなく、親だけ最初に日本に来て、数年後に子供を日本に呼ぶ場合です。なぜ数年後に子供を日本に呼ぶのが難しいのか?入国管理局はこう考えます。

Бас доорх тохиолдолд гэр бүлээрээ оршин суух зөвшөөрөл авах нь төвөгтэй болдог. Тэр нь эхнэр/нөхөр, хүүхэд нь японд хамтдаа ирэлгүй эхлээд эхнэр/нөхөр нь японд түрүүлж ирээд түүнээс хэдэн жилийн дараа хүүхэд нь японд ирсэн тохиолдолд. Цагаачлалын товчооноос доорх асуултуудыг асуудаг.

 

なぜ今まで子供は母国で別の人が養育していたのか?

Хүүхдийг  өдий болтол яагаад эх оронд нь өөр хүн өсгөж байгаа вэ?

 

なぜ今から日本で養育しなければいけないのか?

Яагаад одооноос хүүхдээ Японд өсгөх ёстой болсон бэ?

 

ですので、どのように事情が変って日本に子供を呼ぶ必要があるのかを合理的に説明する必要があります。そして、絶対に就労目的ではないことを説明する必要があります。そうでなければ家族滞在は許可されません。

Иймээс нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн болох, яагаад хүүхдийг Японд авчрах шаардлагатайг оновчтой тайлбарлах шаардлагатай. Мөн энэ нь  Японд зөвхөн ажил хийхын тулд байгаа биш гэдгийг тайлбарлах ёстой. Тэгж чадаагүй тохиолдолд гэр бүлээрээ оршин суухыг зөвшөөрөхгүй

●留学生の家族滞在ビザ
●Гадаад оюутны гэр бүлийн виз

留学生が妻(夫)や子供を日本に呼びたい場合に、配偶者や子を扶養することができる経済力の証明、つまり「お金には困りませんよ」という証明をすることは必須であり、その証明が難しい留学生は多いのではないでしょうか?

Олон улсын оюутан эхнэр (нөхөр) хүүхдээ Японд авчрахыг хүсвэл эхнэр, хүүхдээ тэжээх санхүүгийн чадамжтай, өөрөөр хэлбэл “мөнгө бол асуудал биш” гэдгийг батлах нь чухал юм.  Үүнийг батлахад хэцүү олон гадаад оюутнууд байдаг биз дээ?

 

まず、留学生の家族滞在は大学生、大学院生、専門学校生のみ認められ、日本語学校の留学生の家族滞在は認められません。

Юуны өмнө зөвхөн их дээд сургуулийн оюутнууд, мастер,  мэргэжлийн сургуулийн оюутнуудад гэр бүлээ авчрах виз хүсэхийг зөвшөөрдөг бөгөөд Япон хэлний сургуулийн сурагчид боломжгүй байдаг.

 

入国管理局は、留学生の家族の入国審査では、留学生の扶養能力を十分に審査すると言っています。なぜなら留学生はアルバイトしかできないので、お金がないのにどうやって日本で生活するのですか?と入国管理局は考えています。

Цагаачлалын албаны мэдээллэснээр гадаад оюутны гэр бүлийн виз мэдүүлгийн шалгуур нь гэр бүлээ тэжээх бүрэн чадвартай эсэхийг нягтлан шалгадаг байна.Гадаад оюутнуудын хувьд  зөвхөн цагийн ажил хийх боломжтой учраас, Японд мөнгөгүй яаж амьдрах юм бэ? гэх өнцөгөөс цагаачлалын алба шалгадаг.

 

母国から妻や夫、子供が日本に入国する時は厳しく審査されます。厳しいとは言っても許可も出ているケースが多いので安心してください。ちゃんと証明できれば、ちゃんと許可が出るのです。

Эх орноосоо эхнэр, нөхөр, хүүхдүүдээ Японд авчрах виз мэдүүлхэд тэднийг маш нарийн шалгадаг. Хэдий хатуу ч гэсэн визны зөвшөөрөл авсан тохиолдол их байдаг тул санаа зовох хэрэггүй. Хэрэв та өөрийгөө зөвөөр нотолж чадвал зөвшөөрөл зохих ёсоор олгогдох болно.

 

留学生の家族滞在は、実際どのくらいの資金があればよいのか?基準は正式に公表されていませんのでわかりませんが、経験上で言えば、今後1年間の生活費があれば十分と考えられます。1年間の生活費があることを証明できれば通常は許可が出るはずです。
アルバイト、家族、親族の援助、貯金の残高、奨学金などの総額が1年分の生活費くらいになると経済的な証明ができれば、「家族滞在」の申請は可能です。総額が200万円以上になれば問題はないと判断します。(200万以下でも絶対ダメというわけではありません)
アルバイトの給料は計算に入れてもOKです。
親や親族、知人から金銭的援助を受けられる場合は、その人との関係性、援助に至った経緯を説明し、さらに今後も継続して援助することが確実だと証明する必要があります。

Гадаад оюутан гэр бүлээрээ амьдрахад хэр их мөнгө хэрэгтэй вэ? Албан ёсны мэдээлэл байхгүй ч бидний туршлагаас үзэхэд ирэх жилийн амьжиргааны зардал хангалттай байх ёстой. Хэрэв та нэг жилийн амьжиргааны зардалтай гэдгээ баталж чадвал визны зөвшөөрөл авах боломжтой болно.

Цагийн ажил, гэр бүл, хамаатан садныхаа дэмжлэг, хадгаламжийн үлдэгдэл, тэтгэлэг зэрэг нь нэг жилийн амьжиргааны зардалтай тэнцэж байгааг нотолж чадвал “гэр бүлээрээ оршин суух” хүсэлт гаргаж болно. Нийт дүн нь 2 сая иен болон түүнээс дээш байвал асуудалгүй гэж дүгнэдэг. (2 сая хүрэхгүй ч гэсэн огт боломжгүй зүйл биш)

Тооцоонд цагийн ажлын хөлсийг оруулж болно. Хэрэв та эцэг эх, хамаатан садан, танил хүмүүсээсээ санхүүгийн дэмжлэг авч чадвал тухайн хүнтэй харилцаатай болох, дэмжлэг үзүүлэхэд хүргэсэн нөхцөл байдлыг тайлбарлаж, цаашид ч дэмжих болно гэдгийг нотлох хэрэгтэй.

 

お金の流れも重要ですので、友達などからお金を借りて銀行に入金しても、不可解なお金と判断され不許可になる可能性が高くなります。

Мөнгөний урсгал чухал учраас найз нөхдөөсөө мөнгө зээлж банкинд байршуулсан ч тэрхүү мөнгийг эх сурвалж нь тодорхой бус мөнгө гэж дүгнэж, зөвшөөрөхгүй байх магадлал өндөр.

 

家族滞在は仕事をすることが認められていませんが、資格外活動許可をとれば週28時間までアルバイトが可能です。

Гэр бүлийн визээр оршин суугч нь  ажиллах эрхгүй боловч  цагийн  ажил хийх эрх хүссэнээр долоо хоногт 28 цаг хүртэл цагийн ажил хийх боломжтой

 

ときどき、時間を守らないでかなりの時間を働いている人がいますが、その時は問題なくても(違法なんですが)、更新をする時や永住、帰化をとりたい時に問題になってしまう場合も多いです。

Зарим тохиолдолд цаг барьдаггүй хэтрүүлэн ажиллах нь тухайн үедээ ямар ч асуудал гарахгүй ч  (энэ нь хууль бус ) оршин суух визээ сунгуулах, солиулах, байнгын оршин суух виз, иргэншил хүсэх зэрэгт олон асуудал үүсдэг.

 

納税証明書に年収がでますので、働き過ぎだとすぐにわかってしまいますから。実際私は家族滞在ビザの人が働き過ぎでビザ更新ができなくなった人をたくさん知っています。

Таны жилийн орлогын албан татвар төлсөн баримт дээр бичээтэй байдаг тул  хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхээ шууд мэдэх боломжтой. Бид гэр бүлийн визтэй олон ажил зэрэг хийж, визээ сунгаж чадаагүй олон хүмүүсийг мэднэ.

定住者ビザ Тогтмол оршин суух виз

定住者ビザのよくある事例としては2つ考えらます。

Урт хугацааны оршин суух визний нийтлэг 2 төрөл байдаг.

 

まず1つは、
日本人と国際結婚した外国人配偶者の「連れ子」を本国から呼び寄せる場合です。

Нэгдүгээрт
Япон хүнтэй гэр бүл болсон гадаад иргэний “ хүүхэд”-ийг эх орноос нь авчрах тохиолдолд

2つ目は、
「日本人の配偶者等」の外国人が日本人と離婚か、死別した場合にそのまま日本にいたいので「定住者ビザ」に変更する場合、

Хоёрдугаарт
“Япон иргэний эхнэр, хүүхэд” болох гадаад иргэн салсан эсвэл бэлэвсэрсэний дараа Японд үлдэхийг хүсвэл,

 

それぞれ説明していきたいと思います。

Тус бүрийг дэлгэрэнгүй тайлбарлавал.

 

まず1つ目の、日本人と国際結婚した外国人配偶者の「連れ子」を本国から呼び寄せる場合です。

Нэгдүгээрт Япон хүнтэй гэр бүл болсон гадаад иргэний” хүүхэд”-ийг Японд авчрах тохиолдолд.

 

外国人配偶者が日本人と結婚する前の、前の配偶者との間にできた子供が母国にいて、その子を日本に呼び寄せる場合です。

Энэ нь гадаад иргэн Япон хүнтэй гэр бүл болохоос өмнө өмнөх эхнэр, нөхрөөсөө хүүхэдтэй болж, хүүхдээ Японд авчирах тохиолдол юм.

 

この場合に条件となるのは、子供が未成年で、未婚であることが条件です。ですので20歳以上になっている場合は定住者ビザでは日本に呼べません。また、基本的に子供の年齢が高くなるほど呼び寄せは難しくなります。

Энэ тохиолдолд хүүхэд нь насанд хүрээгүй, гэрлээгүй байх нөхцөлтэй. Тиймээс 20-иос дээш настай бол урт хугацааны оршин суух визээр Японд урих боломжгүй. Үндсэндээ бол хүүхэд том байх тусам Японд авчрах хэцүү байдаг.

 

一般的に、高校卒業の年齢、18歳になった子どもは、まだ未成年ですが自分で生活できる能力があると判断されやすく不許可になりやすい側面があります。

Ер нь ахлах сургуулиа төгссөн болон 18 нас хүрсэн хүүхдүүд насанд хүрээгүй байгаа ч бие даан амьдрах чадвартай гэж дүгнэгдэх нь бий. Тиймээс зөвшөөрөл олгох нь амар биш.

 

では2つ目ですが「日本人の配偶者」を持っている外国人が日本人と離婚か、死別した場合に、そのまま日本にいたいので「定住者」に変更する場合ですね。

Хоёрдугаарт, хэрэв япон хүнтэй гэр бүл болсон гадаадын иргэн Япон хүнээс салсан эсвэл бэлэвсэн болсон бол үргэлжлүүлэн Японд үлдэхийг хүсэн ” байнгын оршин суух” визээр өөрчлөх тохиолдолд.

 

この場合ポイントになるのは、日本国籍の子供がいるかいないかです。日本国籍の子供がいない場合は、同居した結婚期間が最低3年以上必要です。日本国籍の子供がいる場合は、結婚期間が1年程度でも可能性はあります。日本で日本国籍の子供と同居し養育することです。もし、子供を本国の親に預ける場合は、子供の養育を理由とした定住者へ変更はできません。

Дээрх тохиолдолд гол нь Япон үндэстэн хүүхэд байна уу, үгүй юу гэдэг чухал. Хэрэв та Япон үндэстэн хүүхэдгүй бол гэрлээд 3-аас доошгүй жил болсон байх ёстой. Япон үндэстэн хүүхэдтэй бол гэрлэлтийн хугацаа 1 жил орчим байсан ч боломж бий. Японд Япон иргэншилтэй хүүхэдтэйгээ амьдарч, өсгөх боломжтой. Хэрэв та хүүхдээ өөр дээрээ өсгөлгүй, Япон эхнэр нөхөртөө өсгүүлэхээр өгсөн бол хүүхэд өсгөж хүмүүжүүлэх шалтгаанаар “байнгын оршин суух” визээр солих боломжгүй.

 

定住者ビザは就労制限がないので、どんな職種でも働くことができます。ビザ取得に学歴なども関係ありません。

Байнгийн оршин суух виз нь ажлын хязгаарлалтгүй тул та ямар ч мэргэжлээр ажиллах боломжтой. Эрдмийн боловсрол нь виз авахтай холбоогүй.

定住者ビザに関するよくある質問 Тогтмол оршин суух визний талаар байнга асуудаг асуултууд

「日本人の配偶者等」から「定住者」への変更 Япон иргэний эхнэр, нөхөр” гэснийг “Удаан хугацааны оршин суугч” болгон өөрчлөх

日本人と結婚をしていて「日本人の配偶者等」のビザを持っていた方が、日本人と離婚した場合にビザをどうするか?という問題が発生します。その場合によくある質問としては、「私は離婚してもこのまま日本にいることはできるでしょうか?」という質問です。

答えとしては、日本人と結婚して「日本人の配偶者等」のビザで3年以上在留していたのであれば、離婚しても「定住者ビザ」への変更ができます。

離婚後に「定住者」に変更して日本に残りたい場合は、現在の収入の証明や、今後日本でどのように生活していくのか、なぜ日本に残りたいのか、など理由書に合理的・説得的に記載して申請をする必要があります。

Хэрэв та Япон хүнтэй гэрлэсэн бөгөөд “Япон иргэний эхнэр, нөхөр” гэсэн визтэй бол салсан тохиолдолд визээ яах ёстой вэ? гэх асуудал үүсдэг. Ийм тохиолдолд “Би салсан ч Японд үлдэж чадах болов уу” гэсэн асуулт байнга ирдэг.

Хариулт: Хэрэв та Япон хүнтэй гэрлэж, Японд 3-аас дээш жил “Японы иргэний эхнэр, нөхөр” гэсэн визээр оршин суусан бол гэрлэлтээ цуцлуулсан ч “Байнгын оршин суух виз”-д шилжих боломжтой. .

Хэрвээ “Байнгын оршин суугч”-ын визээр визээ солиж, салсныхаа дараа Японд үлдэхийг хүсвэл одоогийн орлого, ирээдүйд Японд хэрхэн амьдрах, яагаад Японд үлдэх хүсэлтэй байгаагаа нотлож тайлбарлах шаардлагатай.

ポイント Гол санаа нь

日本国籍の子供がいない場合は、同居した結婚期間が最低3年以上必要です。

日本国籍の子供がいる場合は、結婚期間が1年程度でも可能性はあります。

Хэрэв та Япон үндэстэн хүүхэдгүй бол гэрлээд 3-аас доошгүй жил болсон байх ёстой.

Япон үндэстэн хүүхэдтэй бол гэрлэлтийн хугацаа 1 жил орчим байсан ч гэсэн боломж бий.

日本国籍の子供の養育を理由に「定住者」への変更 Япон иргэншилтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх шалтгаанаар “Тогтмол оршин суух” виз авах нь:

日本国籍の子供を養育している場合は「定住者」のビザへ変更が可能です。

この場合の定住者ビザへの変更の条件としては、「日本で日本国籍の子供と同居し養育すること」です。

Хэрэв та Япон үндэстний хүүхэд өсгөж байгаа бол “байнгын оршин суух” визээр солих боломжтой.

Энэ тохиолдолд байнгын оршин суух визэнд шилжих нөхцөл нь “Япон үндэстний хүүхдийн хамтаар Японд амьдарч, өсгөх” юм.

 

子供を本国の親に預ける場合は、子供(日本国籍)の養育を理由とした定住者へ変更は認めてもらえません。仮に子供が小さく働けない場合に生活保護を受けている場合でも、子供が少し大きくなって保育園に預けることができるようになったら自分で働いて生活することを考えているという内容を文書で説明することが必要です。

Хэрэв та хүүхдээ Япон эхнэр нөхөртөө үлдээсэн бол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх шалтгаанаар (Япон иргэншил) удаан хугацаагаар оршин суух виз олгохгүй. Хэрвээ таны хүүхэд жоохон байгаа учраас ажил хийх боломжгүй байгаа бол, төрөөс тусламж авч байгаа тохиолдолд ч гэсэн хүүхдээ бага зэрэг томроод, ясли, цэцэрлэгт сургах боломжтой болход нь ганцаараа ажил хийж амьдрах талаар бодож байгаа гэдгээ бичгээр тайлбарлах хэрэгтэй.

ポイント Гол санаа нь

日本国籍の子供がいる場合は、結婚期間が1年程度でも可能性はあります。

Хэрэв та Япон үндэстэн хүүхэдтэй бол гэрлэлтийн хугацаа 1 жил орчим байсан ч гэсэн визээ солиулах боломжтой.

未成年の連れ子を呼ぶ Насанд хүрээгүй дагавар хүүхдийг урих

「日本人の配偶者等」のビザをもつ外国人の方で、日本人と結婚する前、本国で結婚をしていた場合にその方のとの間に子供がいる場合があります。前の配偶者との間の子供(連れ子)を日本に
呼べるか?という質問をいただくことがあります。

Япон иргэний эхнэр, нөхөр” гэсэн визтэй гадаадын иргэн бөгөөд Япон хүнтэй гэрлэхээсээ өмнө төрүүлсэн хүүхэдтэй би хүүхдээ (дагавар хүүхдээ) Японд авчирч болох уу? Гэсэн асуулт ирдэг.

 

答えは、その子が未成年で未婚であれば、「定住者」のビザで日本に呼ぶことが可能です。その場合、外国籍の子供は日本に来た後、学校はどうするのか、また日本人の夫はどのように養育に関わっていくのか(例えば養子にいれるのかどうかなど)、今後どのような計画があるのかを具体的に入国管理局に提示できれば許可になると思います。

Хариулт нь: хэрэв хүүхэд насанд хүрээгүй, гэрлээгүй бол Японд “байнгын оршин суух” визээр авчирч болно. Энэ тохиолдолд Японд ирээд гадаад хүүхдийн сургууль яах вэ? Япон нөхөр хүүхдээ өсгөхөд яаж оролцох юм бэ? (Жишээлбэл хүүхдээ болгон нэр дээрээ авах эсэх) Цаашид ямар төлөвлөгөөтэй байгаагаа цагаачлалын албанд тусгайлан танилцуулж өгвөл зөвшөөрөл авч чадна.

ポイント Гол санаа нь

未成年(19歳まで)で、未婚であることが条件です。20歳以上は定住者で呼べません。

また子供の年齢が高くなるほど難易度が高くなります。

Насанд хүрээгүй (19 нас хүртэл), гэрлээгүй байх ёстой. 20-иос дээш настай бол байнгын оршин суугч болж чадахгүй.

Мөн хүүхэд нас нэмэгдэх тусам хүндрэлтэй болдог.

審査上の注意点 Хяналт шалгалтын талаарх мэдээлэл

連れ子を日本に呼ぶ場合は、日本側の経済状況(扶養できる十分な資力があるか)が審査されます。また、連れ子に対する今までの扶養実績も厳しく審査されます。

例えば、今までまったく扶養していなかったのに、なぜ急に日本に呼ぶのかという疑問を持たれるので、これに十分回答することが必要です。

単に家計を助けるために、アルバイトできる年齢になったので日本で仕事をさせたいと考えて呼ぶのではないかと判断されがちですので、総判断されてしまえば不許可となります。

Дагавар хүүхдээ Японд авчрахдаа Японы эдийн засгийн нөхцөл байдлыг (хүүхдийг тэжээх санхүүгийн боломж байгаа эсэх) шалгадаг. Түүнчлэн урд нь хүүхдийг хэрхэн тэтгэж байсан тухай бүртгэлийг хатуу шалгах болно.

Тухайлбал, өнөөг хүртэл хүүхдэд ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэрнээ яагаад гэнэт Япон руу авчрах болсон юм бэ? гэсэн асуулт гарч ирэх тул энэ асуултад бүрэн хариулах шаардлагатай болно

Нөгөөтэйгүүр хүүхэд цагийн ажил хийх насанд хүрсэн бол гэр бүлийн төсвийг бүрдүүлэхийн тулд Японд ажиллуулахаар дуудаж байж болзошгүй гэж дүгнэх хандлага бий.

 

定住者ビザの申請では、今までの子供の養育に関する経緯の説明、養育の必要性、今後の養育・生活設計(例えば、日本で一定の期間扶養し、高い水準の教育を受けさせる)等を申請理由書で主張することがポイントとなります。また、扶養を受けて生活するという要件がある以上、基本的には、両親と住所は一致していることが前提となります。

Урт хугацааны оршин суух виз мэдүүлэхэд одоог хүртэл хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн байдал, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадвар, ирээдүйн хүүхдийн хүмүүжил, амьдралын төлөвлөгөө (Жишээ нь: Японд тодорхой хугацаанд дэмжлэг үзүүлж, өндөр түвшний боловсрол эзэмшүүлэх) гэх мэт гол зүйлийг өргөдөл гаргах үндэслэлд мэдэгдэх явдал юм.Мөн тэтгэлэгтэй амьдрах шаардлага байгаа л бол үндсэндээ эцэг эхийн хаяг ижил байна гэсэн үндэслэлтэй байдаг.

無料相談

үнэ төлбөргүй зөвлөгөө

Хэрэв танд визний материалтай холбоотой асуулт, санаа зовоосон зүйл байвал визний мэдүүлгийн чиглэлээр мэргэшсэн хуулийн үйлчилгээтэй холбоо барихыг зөвлөж байна. Визээ хүлээн авахын тулд та мэргэжилтэнтэй аль болох хурдан холбоо барих хэрэгтэй.

 

Samurai Administrative Scrivener-д бид визний мэдүүлгийн талаарх зөвлөгөөг хэдийд ч хүлээн авдаг. Үйлчлүүлэгч бүрийн стратеги боловсруулж, визний зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.

 

Юуны өмнө манай үнэгүй зөвлөгөө үйлчилгээг ашиглана уу.

電話で相談の申込みをする

Утсаар зөвлөгөө аваарай

Tokyo area : 03-5830-7919

Nagoya area : 052-446-5087

Osaka area : 06-6341-7260

受付時間内にご予約を頂ければ、夜間・土日もご相談を承ります。
受付時間:平日 9時~20時 / 土日 9時~18時 ※祝日,国民の休日,12月30日~1月3日は除く。

Хэрэв та ажлын бус цагаар зөвлөгөө авах боломжтой бол бид шөнийн цагаар болон Бямба, Ням гарагт зөвлөгөө өгөх болно.
Хүлээн авах цаг: Ажлын өдрүүдэд 9:00-20:00 / Бямба, Ням гарагт 9:00-18:00
*Бүх нийтийн амралтын өдрүүд, 12-р сарын 30-наас 1-р сарын 3-ныг хүртэл.

Form Đăng kí qua mạng Internet